Хайх

 
  • Сагс хоосон байна...
Бүр Хан уулын дуулал

 

“Бүр Хан уулын дуулал” 2021он

     Тэмүжинг Хамаг Монгол улсын ХАН, эх дэлхийн эзэн Чингис ХААН болоход хамгийн ихээр нөлөөлж дэмнэн тэтгэсэн хүмүүс бол ижийд нь билээ. Тэр тусмаа өөрийн бие, амьдралыг золин түүхийн ард үлдсэн ачтан бол Чоносын Баарин отгийн Хар Бэки ноёны охин Есүхэ баатрын их хатан Суучигил хатан ижий юм байна гэж ойлгосон учир миний бие энэ хүмүүнийг бахдан дуул юу хэмээн зоригдлоо. Энэ хүмүүн нь дээд язгууртан ноёны гэрт төрж өссөн бөгөөд ханы их хатанд өргөмжлөгдсөн ч төрийн ороо бусгаад бэлэвсрэн хатуу бэрхийн цагт уйлж төрхөмдөө буцалгүй, урваж хэн нэгний гэргий бололгүй улс эх орныхоо төлөө, хөх толботон хан хөвүүдийнхөө төлөө Өүлэн эх, Хоогчин эмгэний хамтаар зүтгэж хөвүүдээ хаан ухаанд сурган араас нь дэмнэн тэтгэсэн нь Монголын нууц товчоонд цухас тэмдэглэгдэн үлдсэнийг бид мэднэ. Мөн Чингис хаан Суучигил хатны эцэг Хар Бэки ноёныг машид хүндэтгэн төрийн дээд багшаараа өргөмжилсөн нь ямар хүндтэй эрхэм хүмүүс болохын баталгаа биз ээ. Мөн Тэмүжин мэргэдэд булаагдсан эхнэр хүүхэд, хатан ижий, өрлөг ижийгээ буцаан авахаар Жамуха сэцэн, Ван ханы хамтаар довтлон очиход Суучигил хатан навтархай нэхий нөмөрсөн би харц хүмүүний боол хийж өтөг бууцыг зөөж байж яаж хан болох хөвүүдийнхээ нүүрийг харах вэ хэмээгээд ойд шурган оров хэмээн нууц товчоонд тэмдэглэсэн байдаг.

      Үүнийг “Гэрлийн өргөө ТББ”-с эмхэтгэн гаргасан Монгол товчоон түүхийн тайлал сударт Суучигил хатны бага хүү Чингис хааны дүү Бэлгүдэй мэргэдийн ноён болсон бөгөөд мэргэдийг түүний үр удам үе дамжин захирсан хэмээн тайлбарлажээ. Мэргэдүүд хүүг нь амар дагахгүйг мэдэх Суучигил хатан “ээжээрээ дөрөө хий” гэж захиад өөрөө боол дүрээр ойн иргэд, хорь түмэд рүү гарсан бөгөөд тэр ардын мэдээг шувуудаар илгээдэг байжээ. Суучигил хатны эцэг шувуу сургагч байсан учир тэр шувууд болон амьтадтай ойлголцож чаддаг хэмээн бичжээ.

     Дээрх өгүүлэмжээс сэдэл авч энэ зургаа бүтээсэн бөгөөд МУГЗ Го.Акимын хэлсэн “Ууланд маань Монголын түүхийн архив байна” гэх агууламжаас Бурханхалдун уулыг гэр хэлбэрт дүрсэлж гэрт хуралдай болж буйг, мөн бурхан халдун уулын гадна биед Эзэн Чингис хааны дээд язгуур, түүний балчир насыг буюу Монголын нууц товчооны нэг, хоёр дугаар бүлгийг дүрслэхийг хичээлээ. Уулсын наана будрах цасан дунд амьтадтай тоглон буй Суучигил хатны дүрээр зохиомжоо төлөвлөв. Түүний өмсгөл зүүсгэлийг онгод тэнгэрүүдийн тайлбарласнаар дүрслэлээ.

Бүтээлийн тайлбар бичсэн: зураач Б.Содномдаржаа


- Б.Содномдаржаа

Бүр Хан уулын дуулал, 2021

Б.Содномдаржаа , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

SD132/022-06
Үнэ: 30,000,000 ₮
 
Захиалах



 
Б.Содномдаржаа
Бүтээлүүд

Сүүлд үзсэн