Хайх

 
  • Сагс хоосон байна...
Хундаганы үг

Хундаганы үг

/Яруу найрагч Хулганайн Тэргэл/

(Хэсэгхэн цагийн дараа

Айж зугтмаар ад шүглэсэн 

Араатнаас дутахгүй хувирцгаах)

 

Өдөржин шөнөжин энэ муу бие минь 

Өчнөөн хүний гар дамжиж 

Шүлсдүүлж, Долоолгож, Хазуулж,  Хагалуулж, Шидүүлж, Чичрүүлж, Илүүлж

Ханьтай эсвэл ганцаараа

Хөгшин залуу, хүүхэн харчуул

Тулгана, Туяхан уяхан бүдүүн 

Тун чиг олон хэлбэр дүрстэй 

Би ч тэр, тэд ч тэр 

Хэцүүхэн нь ч харагдах

Бишгүй сайхан загварлаг

Харц унагам нь байх

Хэчнээн сайхан харагдлаа гээд

Хэсэгхэн цагийн дараа

Аж зугтмаар ад шүглэсэн

Араатнаа дутахгүй хувирцгаах 

Хундага мэт харшилдана

Хоорондоо тэд тэврэлдэнэ, тэсрэлдэнэ

Ажил бүтээх гэж

Алжаал тайлах гэж

Араар нь тавьж

Аймар зовж, жаргаж, зодож

Аяа би чинь ядарч байна 

Залхаж байна уу чи гэж

Заяа нь надаас асуух 

Учирлаж одоо болъё гэж

Ухаантан нэг ч олдохгүй ээ

Дур нь хүрэхээрээ дуулалдаж

Хага шидэж хамаг биеийг минь

Хайр найргүй үйрүүлнэ

Ядаж байхад баяр цэгээн 

Яасан ч их юм жирийгээтэй

Арай гэж дуусмаар болбол

Америк гадаадаас чирээд ирэх 

Хундаганы үг хэлмээр болох

Хуурай нойтон агсам тавилцах 

Аяа энэ орчлонд

Шилэн , бор, төмөр, шаазан

Янз, янзын хэлбэр төрхтэй

Гашуун нясууныг дүүргэж 

Гулзуурч бачуурч солиорох 

Гайт үйлэнд төрсөн

Гавьяаны амралт гэгс үгүй

Хундага миний нулимсыг

Хундага миний шаналлыг

Хуурай агсам тавихыг минь

Хувь заяаны хатууг минь 

Өрөвдөж, ойлгож, сонсон

Өнжиж амрааж хөнтрөх

Өр нимгэн гэгддэг

Өнөө ухаант хүмүүс минь

 


- Ч.Солонго

Хундаганы үг, 2015

Ч.Солонго , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Акрил

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

SL126/022-07
 
 
Захиалах



 
Ч.Солонго
Бүтээлүүд