Хайх

 
  • Сагс хоосон байна...
The mother nature 3

“Байгаль эх” гурвалсан цуврал зургийн тухайд:

       Дэлхий дахинд “Хүн байгалийн холбоо”-г цаг цагийн уран бүтээлчид , урлагийн олон төрлөөр дүрслэн илэрхийлсэн байдаг. Нүүдэлчин ахуйтай Монгол үндэстний хувьд, байгаль дэлхийн цаг агаар шимт саваас шууд хамааралтай амьдарч ирсэн. Өнөө цагт бидний ихэнх нь суурин соёл иргэншилтэй хот сууринд, завгүй амьдарч буй ч бидний дотоод мөн чанар, соёл, зан заншил, итгэл үнэмшил байгалиасаа бүр мөсөн тасран одоогүй билээ.

Дэлхийн олон хэлэнд байгалийг “Байгаль эх”, “Эх дэлхий” гэж ээж хүнтэй зүйрлэсэн нь бий. Монгол хэлэнд ч “Эцэг тэнгэр”, “Эх газар” гэх мэт байгалиа хүндэтгэн, цээрлэж хэлдэг нь энэ дэлхийн бүхий л амьтад “Байгаль эх”-ээс төрсөн гэдэгтэй агаар нэгэн буй.

Хүмүүс, ахуй амьдралаас тасрашгүй нийгмийн амьтан хэдий ч, онгон дагшин байгальд оршиход өөрсдийн ямар өчүүхэн бөгөөд, энэхүү гайхамшигт “Зүйл”-ийн нэгээхэн хэсэг гэдгээ гүнээр мэдрэх нь олонтай. “Байгаль эх” хэнийг ч ялгалгүй хайрладаг, бас цаг нь болход ариун хэвэлдээ шингээдэг. Энэүү хуулийн гадуур орших нэгээхэн ч амьтан, ургамал үгүй билээ.

“Байгаль эх” цуврал зурагт: Бурхан зургийн хэв маягтай, алгаа нааш харуулж, долоовор, эрхий хуруунуудаа нийлүүлсэн мутрууд нь Бурханы шашинд, оюуны эрчийг сэрээхийг бэлгэддэг бөгөөд зогсолтгүй эргэлдэх “Номын хүрд”-ийг илэрхийлдэг. Мутрын байрлалаар, “Байгалийн хуулийн эсрэг орших амьд амьтан үгүй, амьдралын туршид сайныг суралцан, бясалгаж, номыг шүтэж  явах болтугай” гэдэг сургаалийг ерөөн бэлгэдсэн.

Бүтээлийн гол дүр болох бор шувууд бол энгийн хэн ч, юу ч байж болох...  “Сайхан” гэдэг зөвхөн гялалзсан, өнгөлөг, нүд алдам, бусдаас онцгой зүйлсэд оршдоггүй бөгөөд хэрэв нүдээ нээн харахыг хүсвэл хамгийн хөдөс энгийнээр ч бидний хаа нэгтээ, газар сайгүй оршин байдаг. Дээрх утгыг илэрхийлэх гэж, тогтоол усанд ургадаг Буддын шашны гол бэлгэдэл болох “Бадам” цэцгээр гэгээрлийг дүрслэн, суурин газар элбэг байдаг бор шувуугаар энгийн “Сайхан”-ыг дүрслэсэн. Бор шувуудын амар амгалан сууж, жаргалтайгаар нисэлдэн байгаа нь “энэ” газарт тэднийг айлган сандаргах нэгхэн ч зүйл байхгүй, эх байгальдаа амар амгалан оршиж буйг бэлгэднэ.

 “Байгаль эх хэнийг ч ялгадаггүй шиг оюун ухаант хүмүүс бид, үзэмжинд хэт анхааралгүй дотоод сэтгэлээ цэвэр, ариун байлгахыг хичээж, “Сайхан”-д нэг алхам ойртох болтугай” хэмээн ерөөж энэхүү бүтээлээ хийсэн билээ. 

Тайлбарыг бичсэн: Уран бүтээлч Цэгмидийн Соёлмаа

Хэмжээ: 100х 100см х 3

Материал: Торго, шороон будаг, бэх

Зургийн арга барил: “Гүнби”


- Ц.Соёлмаа

The mother nature 3, 2019

Ц.Соёлмаа , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Пигмент

Материал:

Торго

Агуулга:

SKU:

SY100/022-11
 
 
Захиалах



 
Ц.Соёлмаа
Бүтээлүүд