Хайх

 
  • Сагс хоосон байна...
Аягач

Аягач

Аягач болгон

Алиа хошин ааштай

Алаг нүд нь

Аньсгандаан жавартай

Яв ягаан уруул нь янзтай

Хааны урдаас ч хадаастай

Хатанд нь бол хатгаатай

Баатрын өмнөөс ч бариатай

Дайсны өөдөөс ч дарстай

Ордны Аягач

Од тэгэхийг ч мэднэ

Шан хөшиг

Шаргихыг ч сонсоно

Арслантай алтан тамганд

Адтай хөөрхөн аягач охины

Алганы хээ л үлддэг

Дотроон могойн шүлстэй

Догшин хар дарс

Долоон чононууд

Долоолгож дийлэх

Булбарай хөөрхөн 

Аягач охин

Бусдын өмнө харц дальдраастай

Нүгэл хураасан

Нүд нь янзганых шиг

Арван наймтай

Аягач охин 

Алтан эрвээхий шиг 

Ордноор ниснэ

Шаазан л хагарахгүй бол

Төр хагарах нь хамаагүй

Хараа дальдармаар

Сайхан охин 

Аяган дотроосоо ч

Аз хишиг горьдох 

Хорвоогийн бүх Аягач

Хосгүй хөөрхөн амьтад 


- Ц.Бямбажав

Аягач, 2012

Ц.Бямбажав , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Бэх

Материал:

Муутуу цаас

Агуулга:

SKU:

BJ102/022-14
Үнэ: 900,000 ₮
 
Захиалах



 
Ц.Бямбажав
Бүтээлүүд