Хайх

 
  • Сагс хоосон байна...
Төвөргөөн

Хөндий талд адуун төвөргөөн сайхан

Хөхүүр дотор айраг эсгэн шуугих сайхан

Хүлгийн толгойд уурга сунгах сайхан

Хөнгөрүүн морьтой цан татуулах сайхан....

Хүлэг морьдын тоос тэнгэрт босоо үлддэг...

“Шонхор жигүүргүй бол огторгуйд чадалгүй, монгол хүн морьгүй бол газарт хүчгүй” хэмээн өгүүлсэн бий. Түүнээс эхлээд ерөөл магтаал, дуу хуурын эгшиг юунд морь янцгааж, туурайн төвөргөөн нь сонсогдож наадмын дэнжид хурдан хүлгүүд хурд хувааж, уяач эрс, тэдний тухай үлгэр домог, шинэ цагийн дурсамжууд хөврөн байх болсон.

Олон адууны төвөргөөн, хөлс тоосны үнэртэй ертөнцийг морин дэл дээр өвөртлөн давхих шилийн сайн эр хүний бусдын төлөө гэх уужуу сайхан сэтгэл, аливаа юманд эрэмгий хандаж буй нь тэдний хамгийн сайхан чанар байлаа.

Арван уулыг дамнан сонсдох морьдын төвөргөөн, залуу хүдэр эрийн наран шингэхээс урьтаж ядууст тараан өгөх их үйл хэрэгтээ олон хоног өдрөөр асар хол замыг морин дэл дээр  ажралгүй давж буй хүч тэнхээт дүр төрхийг эрчимт хэмнэлт уран яруу дүрслэлээр гайхалтай илэрхийлжээ.Өнгө будгийн зохицол нь үзэгчдийг цаг хугацааны асар богино хугацаанд хурдасган тоглуулах бичлэг үзэж байгаа мэт тэр мэдрэмжийг өөрийнх эрхгүй төрүүлнэ.

Өнгөц харахад зүгээр л адуун сүрэг тууж яваа эр боловч үнэн хэрэгтээ Манж ноёдын эсрэг босч эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж буй ядууст туслах эгэл жирийн жинхэнэ Монгол эрийн уран дүрслэл билээ.


- Ч.Цогбаяр

Төвөргөөн

Ч.Цогбаяр , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Тос

Материал:

Зотон

Агуулга:

SKU:

TSB007
 
 
Захиалах



 
Ч.Цогбаяр
Бүтээлүүд