Хайх

 
  • Сагс хоосон байна...
Манзушир бурхан

“МАНЗУШИР БУРХАН”

Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан бөгөөд монголоор Зөөлөн эгшигт хэмээнэ. Баруун мөрөн дээрээ буруу үзэл ба мунхаг харанхуйг арилгагч сэлэм, зүүн мөрөн дээрээ Бадамлянхуа цэцэг, түүний дээр төгс гэгээрэлд хүрснийг илтгэх “Пражняпрамита” судар тавиастай байдаг. Буддын уламжлалд Жанрайсэг, Очирваань, Манзушир бурхдаар гурван эрдэнийг төлөөлөн бэлгэддэг. Манзушир нь бодисадвагийн 10 газрыг төгс туулж гарсан учраас бурхан багшийн адил төгс гэгээрэлд хүрсэн ажээ. Манзушир бурхны тарнийг тоолон уншвал ухамсрыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг. Манзуширын догшин дүр нь Жигжид бурхан юм. Хятадын нутаг дахь Утай уулыг Манзуширын орон гэдэг. Манзушир бурхны зүрхэн тарни нь “Ум ара база на ди, ум яани ли яа сууха” бөгөөд байнга уншиж байвал харанхуй мунхгаас гэтэлж, оюун ухаан сайжран тэлнэ хэмээдэг.


- Н.Ижилмөрөн

Манзушир бурхан, 2020

Н.Ижилмөрөн , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Гуашь

Материал:

Даавуу

Агуулга:

SKU:

IM120/022-06
 
 
Захиалах



 
Н.Ижилмөрөн
Бүтээлүүд