Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Arty

2019 онд дижитал трэнд болон онлайн худалдан авалтын зан төлөв урлагийн зах зээлд нөлөөлөх нөлөөллийн судалгааг Artsy онлайн платформын зүгээс хийж үр дүнг олон нийтэд танилцуулсан байна.

Уг судалгааг дэлхийн өнцөг булан бүрт байх 700 гаруй галерейнүүдээс авсан бөгөөд жижиг буюу нэг ажилтантай галерей 24%, дунд буюу 2 оос 6 ажилтантай 65%, түүнээс их ажилтантай том галеренүүд 11% эзэлсэн. 2018 оны байдлаар тэдний 90% нь бүтээлүүдээ онлайнаар худалдаалсан бөгөөд үлдсэн хэсгийн тал буюу 55% нь 2019 онд онлайнаар худалдаалах бэлтгэл ажил болгон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Судалгаанд оролцогчид хэмжээнээс үл хамааран 2019 онд борлуулалтаа амжилттай өсгөхөд онлайн хэв маяг тус болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хэдийгээр  #walkin хэрэглэгчид борлуулалтын гол эх үүсвэр болдог хэдий ч онлайн сувгийн оролцоо маш өндөрт тооцогдож байна. Гэсэн хэдий ч тэдний тал нь буюу 58 хувь нь онлайн сувгийг хэрхэн үр дүнтэй хэрэглэхээ мэдэхгүй байна гэж хариулсан байна. Тиймээс галерейнүүд аль хэдийн асуудлыг шийдсэн нэгдсэн платформд нэгдэн хамгийн түргэн хугацаанд борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх шаардлага үсээд байна.

Галлерейн борлуулалтын эх үүсвэр:

  • Үзэсгэлэн худалдаа: 10-15%
  • Галерейн цахим хуудас: 3-8%
  • Онлайн платформ: 5-10%
  • Одоогийн хэрэглэгч, цуглуулагчид: 30-40%
  • Нийгмийн сүлжээ: 5%
  • Walk-ins: 9%
  • Урлагийн зөвлөхүүдээр дамжуулж: 3%

Жижиг хэмжээний галерейнүүд онлайн хэлбэрийг түлхүү ашиглаж байгаа бол томоохон галерейнүүд уламжлалт арга барилыг илүүд үзэж байна.

                                                                              Эх сурвалж: Artsy.net судалгаа, 2019 он