Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Дугаар хоёр: Барокко            

        Барокко гэдэг нэр томьёо нь франц хэлнээс шууд гаралтай (тогтмол бус хэлбэрийн сувд) гэсэн утга агуулдаг аж. 17-р зууны эхэн үеэс  1740-өөд он хүртэл Европт цэцэглэн хөгжсөн урлагийн хэв маяг юм.           
        Уран зургийн хувьд барокко хэв маяг нь гайхалтай сэтгэл татам жүжигчилсэн драматай нэг оновчтой сценээр тодорхойлогддог. Барокко урсгалын бүтээлийн ялгарах шинж нь баялаг өнгө, хүчтэй гэрэл сүүдэр, эсрэг өнгөний ялгарал ба бараан сүүдэр байдаг. Сэргэн мандалтын үеийн урлаг нь тайван оновчтой байдлыг харуулдаг гэдгээрээ алдартай бол барокко урсгалын уран зураг нь сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллийг өдөөх зорилготой. Барокко зураачид ихэвчлэн гайхалтай оновчтой ганц цэгийг барьж аваад үйл явдал болж байгаа тухайн мөчийг буулгадаг. Үүний жишээг тухайн үеийн хамгийн алдартай зургуудаас харж болно.

Эх сурвалж: https://art-facts.com/baroque-paintings

Барокко үеийн төлөөлөгч зураач:  Йоханнес Вермеер

Бүтээлийн нэр: Саальчин

Arty

Хэмжээ: 45,5 × 41 см (127 × 130 инч)

Бүтээл туурвисан огноо: 1658 он

Эх бүтээлийн байршил: Rijksmuseum, Амстердам, Нидерланд

        Иоханнес Вермеер тухайн үед харьцангуй ойлгомжгүй байсан ч өнөөдөр түүнийг Рембрандтын хамт Голландын алтан үеийн хамгийн агуу зураач гэж үздэг. Энэ зураг нь үнээ сааж, цөцгийн тос, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн хийдэг саальчин эмэгтэйг дүрсэлсэн байна. Уран зураг бүтээгдэх үед эмэгтэйг “саальчин” гэхээсээ илүү "гал тогооны үйлчлэгч" гэж нэрлэдэг байсан. Вермеер эмэгтэйг залуу, бие бялдар сайтай байгаагаар харуулжээ. Энэ зураг нарийн ширийн зүйлсийг дүрсэлсэн төдийгүй, эмэгтэй хүний биеийн жин, ерөнхий харьцааг ширээтэй харьцуулан тодруулж цайвар бараан 2 өнгийн ялгарлыг оновчтой  ашигласан бүтээл юм. Саальчин бүтээл бол зөвхөн Вермеерийн төдийгүй бүх барокко үеийн хамгийн алдартай зургуудын нэг бөгөөд Rijksmuseum-д байдаг хамгийн сайхан үзмэрүүдийн нэг гэж үздэг.

Барокко үеийн төлөөлөгч зураач: Караважо

Бүтээлийн нэр: Гэгээн Маттьюгийн дуудлага

Arty

Бүтээл туурвисан огноо: 1599-1600 он

Хэмжээ: 322 × 340 см (127 × 130 инч)

Эх бүтээлийн байршил: Сан Луижи деи Франси, Ром, Итали

       Гэгээн Маттью бол Есүсийн арван хоёр төлөөлөгчийн нэг бөгөөд Христийн шашны уламжлал ёсоор дөрвөн сайн мэдээний нэг байв. Маттью анх татвар хураагч байсан бөгөөд Есүс Христ түүнийг татвар хураагчийн бүхээгт сууж байхад нь олжээ. Есүс түүнд "Намайг дага" гэж хэлэхэд Маттью босож, түүнийг дагаж явав. Энэ зураг нь Есүс Маттью өөрийг нь дагахаар сүнслэгээр нөлөөлсөн тэр мөчийг дүрсэлсэн байдаг.

Барокко үеийн төлөөлөгч зураач: Лас Менинас

Бүтээлийн нэр: Диего Веласкес

Arty

Бүтээл туурвисан огноо: 1656 он

Хэмжээ: 318 × 276 см (125.2 × 108.7 инч)

Эх бүтээлийн байршил: Музей дель Прадо, Мадрид, Испани

         Лас Менинас бол Испанийн түүхэн дэх хамгийн алдартай зураачдын нэг юм. Энэхүү оньсого мэт зураг нь Веласкес ордны зураач байхдаа Испанийн хаан IV Филиппийн гэр бүлийг дүрсэлсэн байдаг. Энэхүү урлагийн бүтээлийн сэтгэл татам зүйл нь бид толинд зураач өөрөө, магадгүй хаан, хатан хоёрыг хоёуланг нь харж чаддагт оршино. Энэ нь үзэгч өөрийн хөрөг зурж буй Испанийн хааны нүдээр үзэгчдийг харж байна гэсэн үг.

Эх сурвалж: https://learnodo-newtonic.com/famous-baroque-paintings