Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Дуулал

Д.Дуулал

Банкны мэргэжилтэй ч сэтгэлийнхээ гүнд байх хүсэл мөрөөдлөө амилуулж бүтээлдээ уламжлал, сүсэг бишрэл, Монголын түүх соёлын элементийг илэрхийлж, сьюрреал төсөөллийн ертөнцийг хослуулан харуулдаг авъяаслаг уран бүтээлч юм. Бүтээлийн цэг бүрийн далд холбоос сонирхол татах бөгөөд тэдгээр цэг нь геометрийн дүрсүүдтэй хосолж өнгөрсөн, одоог зэрэгцүүлэн харуулсан нь ч байна. Эмэгтэй хүний эмх цэгцтэй торгон мэдрэмж, өнгөрсөн бас ирээдүйн анир, өвөөгийн тухай дурсамжаас үүдэн гарсан сэтгэмж, мэдээж түүнийг илэрхийлэх цэгт урлал бүхий зургуудтай. Хүн аз жаргалтай хийж буй зүйлдээ амжилт гаргах нь цаг хугацааны л асуудал юм байна гэдгийг ойлгосон тэрээр цэгүүдээ монгол зурагтай, мөн уран зурагтай хослуулан сонирхолтой бүтээлүүд туурвидаг.