Болдоггүй бор өвгөн, 2017
Р.Лхагварэнцэн , Монгол улсХэмжээ:
120 × 120 см
Техник:
ГуашьМатериал:
ДаавууАгуулга:
Чимэглэлийн зурагSKU:
LR118/022-02Болдоггүй бор өвгөн
/Монгол ардын үлгэр/
Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байж гэнэ. Энэ өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг ажээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, нисдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байжээ.
Болдоггүй бор өвгөн "Хув хар хониноос минь хундан цагаан хурга гараасай! Хурмаст тэнгэрээ тахих юм сан" гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув хар хониноос нь хундан цагаан хурга гарсанд хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаад, хурганы уутанд хийж хээр тавиад, хонио буцаагаад ирсэн чинь хурмастын хангарди нисч ирээд хурганых нь нүдийг ухчихсан байж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, нисэж очоод хангардийн хэвэр хошууг таслаж аваад оронд нь ган хошуу хийгээд явуулчиж гэнэ.
Гэтэл хурмаст тэнгэр хангардийн хошууг таслав гэж уурлаад нисдэг бор морийг нь идүүлэхээр хоёр чоноо явуулж гэнэ. Үүнийг Болдоггүй бор өвгөн мэдээд нисдэг бор морио зүүн талдаа, нисдэггүй бор морио баруун талдаа солиод аргамжиж гэнэ. Хурмаст хааны хоёр чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчхаж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, хөөж очоод хоёр чононы арьсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьж гэнэ.
“Хан хурмаст” хилэгнэж, Болдоггүй бор өвгөнийг ниргүүлэхээр хоёр луугаа явуулжээ. Болдоггүй бор өвгөн үүнийг мэдэж Болзоотын бор толгой дээр хонио хариулж явснаа хурган дахаар мануухай босгочхоод өөр газар яваад өгчээ. Хоёр луу* Болзоотын бор толгойг ниргээд явчихжээ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж нисэж хөөж очоод хоёр лууны сүүлийг таслаад явуулчихжээ.
Хан хурмаст Болдоггүй бор өвгөнийг туршуулахаар хоёр чөтгөрөө явуулав. Өвгөн үүнийг мэдэж. чоно идсэн нисдэггүй бор мориныхоо шивхийг буцалгаад сууж байжээ. Хан хурмастын хоёр чөтгөр ирээд хар овоохойн цоорхойгоор шагайж гэнэ. Өвгөн үүнийг хараад буцалгасан шивхээ цацаад хоёр чөтгөрийн нүүрийг шалз түлээд явуулжээ.
Хан хурмаст уурлаж. Болдоггүй бор өвгөнийг элчээр дуудуулсанд өвгөн хурмастын хааныд ирж гэнэ. Хан хурмаст:
- Чи яагаад хэрээний минь нүдийг сохлов гэжээ.
- Хув хар хониноос минь хундан цагаан хурга гарвал хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаж байтал хон хэрээ нисч ирээд хоёр нүдийг нь ухаад явчихлаа. Тэгэхээр нь хангардийн хошууг тасласан гэв.
- Тэгвэл тэр чиний зөв. Харин яах гэж хоёр чононы минь арьсыг хоншоорт нь унжуулаад тавив? гэж Хурмаст асууж гэнэ.
- Тэр хоёр чононд нисдэг бор морийг минь идээд ир гэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд ир гэсэн үү? гэж өвгөн хариу асууж гэнэ.
- Нисдэг бор морийг чинь ид гэж явуулсан юм.
- Тэгвэл тэр хоёр чоно чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би түүний арьсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан гэж гэнэ.
- Тэгвэл тэр чиний зөв. Харин өвгөн чи миний хоёр лууны сүүлийг яагаад тас цавчсан билээ? гэж Хан хурмаст асуув.
- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн үү? Болзоотын бор толгойг ниргээд ир гэсэн үү? гэж өвгөн асуув.
- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн.
- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг ниргэхийн оронд Болзоотын бор толгойг нүүрс болтол ниргэхээр нь би хоёр лууны сүүлийг тас цавчсан гэв.
- Тэгвэл тэр чиний зөв. Харин яагаад хоёр чөтгөрийн минь нүүрийг шалз булз түлэв? гэхээр нь өвгөн:
- Та Болдоггүй бор өвгөнийг туршаад ир гэсэн үү? Бор овоохойг нь цоолоод ир гэсэн үү? гэж асуув.
- Болдоггүй бор өвгөнийг туршаад ир гэсэн гэж гэнэ.
- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг туршихын оронд бор овоохойг минь цоолоод ураад байхаар нь би нүүрийг нь түлсэн гэжээ. Хурмаст хаан:
- Тэгвэл тэр чиний зөв гэжээ.
Ингээд Болдоггүй бор өвгөн долоон бор хоньтойгоо, нисдэг бор морьтойгоо амар сайхан жаргажээ.
Найруулагч: | Б.ТУЯА |
Эх сурвалж: | Монгол ардын үлгэрүүд |
Хэмжээ:
120 × 120 см
Техник:
ГуашьЖин:
6.5 kгМатериал:
ДаавууАгуулга:
Чимэглэлийн зурагSKU:
LR118/022-02Ерөнхий зүйл
Бүтээлүүд
Бүтээлийн үнэ
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
Давагдашгүй хүчин зүйл
Харилцаа холбоо
Оюуны өмч
Худалдан авалт ба төлбөр
Хэрэгжиж эхэлсэн огноо: 2021 оны 1 сарын 18
Ерөнхий зүйл:
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь уран зургийн онлайн худалдааны www.arty.mn вэбсайтад байрласан уран бүтээлийг (цаашид “Бүтээл” гэх) хэрэглэгчидэд худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөл нь www.arty.mn вэбсайтад байрлах бүх төрлийн бүтээлд ижил үйлчилнэ. www.arty.mn вэбсайтад зочлох, түүнээс худалдан авалт хийхийн өмнө тус үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцсан байна. Бүтээл худалдан авалт хийхэд вэбсайтад бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлийг уншиж танилцан хүлээн зөвшөөрсөн байна. Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах тохилдолд бүх төрлийн худалдан авалт хийгдэхгүй. Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор үйлчилгээний нөхцөл зарим тохиолдолд шинэчлэн өөрчлөгдсөн байх боломжтой бөгөөд худалдан авалт хийх бүртээ уншиж танилцаж байхыг зөвлөж байна.
Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2021.05.11 өдөр.
Бүтээлүүд:
www.arty.mn вэбсайтын бүтээлийн нэгдсэн сан нь мэргэжлийн зөвлөхүүдийн шалгуурт тэнцсэн чанартай уран бүтээлүүд болон зөвхөн чимэглэлийн зориулалттай уран зургуудаас бүрдэнэ.
www.arty.mn вэбсайт дээр байрласан бүтээлийн фото зургууд нь үзүүлэнгийн зориулалттай бөгөөд аль болох бодит өнгө будгийн ялгарлыг харуулахыг хичээсэн болно. Гэсэн хэдий ч бид таны компьютерийн дэлгэцийн нягтрал болон өнгөний ялгаралд баталгаа өгөх боломжгүй. Хэрэглэгч бүтээлийн дэлгэрэнгүй мэдээлэл хэсгээс зургийн хэмжээ болон бусад хамаарах мэдээллүүдтэй уншиж танилцсан байна.
Вэбсайт дээр байрласан бүтээлүүдээс “Зарагдсан” гэх шошго тавигдсанаас бусад бүх бүтээл бэлэн байдаг бөгөөд таныг худалдан авалт хийх мөчид хуудсаа сэргээж амжаагүйгээс өмнөх хэрэглэгч сонирхсон бүтээлийг тань таны өмнө худалдан авч болно. Энэ тохиолдолд www.arty.mn зүгээс танд нэн даруй мэдэгдэх болно.
Бүтээлийн үнэ:
Бүтээлийн үнэ нь уран бүтээлчийн үнэлгээ байх бөгөөд www.arty.mn вэбсайтын зүгээс үнэ тогтоодоггүй болно.
Бүтээлийн үнэд Улаанбаатар хотод хийгдэх хүргэлтийн үйлчилгээний үнэ болон харилцагч нь НӨАТ төлөгч эсэхээс хамааран НӨАТ багтсан үнэ байх болно.
Бүтээлийн үнэнд орон нутаг болон олон улсын хүргэлтийн зардал багтаагүй бөгөөд аймаг, улс орноос хамааран өөр өөр байна.
Уг үнэ нь урамшуулал зэргээс хамааран өдөр бүр өөрчлөгдөж болно. Өөрчлөгдсөн үнэ нэгэнт худалдан авалт хийн төлбөрөө төлсөн бүтээлд хамаарахгүй.
Үнийг www.arty.mn вэбсайт дээр шинэчлэн бүртгэснээр бүх хэрэглэгчдэд мэдэгдсэнд тооцно.
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл:
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бид захиалгыг баталгаажуулах, хүргэлт хийх, шинэ мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор ашиглах бөгөөд Нууцлалын журмын дагуу зохицуулагдана.
Давагдашгүй хүчин зүйл:
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр онгоц, галт тэрэг, дотоодын шуудангийн унаа зэрэг нь тээвэрлэлт хийх боломжгүйгээс үүдэлтэйгээр бүтээл хүргэлт хийх явцад хугацаанаасаа хожимдох, худалдан авалтад саад гарах зэрэгт хоёр тал хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Давагдашгүй хүчин зүйл гэдэгт, үер, гал түймэр, бослого хөдөлгөөн, улс, орон нутгийн шинжтэй хөл хорио зэргийг хамруулан тооцно.
Харилцаа холбоо:
Хэрэглэгч, харилцагч болон www.arty.mn –ны хооронд үүсэх санал, гомдол, захиалга өгөх, бүтээлтэй холбоотой асуулт хариулт зэрэг аливаа харилцааг зөвхөн бичгээр буюу contact@arty.mn цахим хаягаар дамжуулан харилцсанаар албан ёсны харилцаанд тооцогдох болно.
Худалдан авалт, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, асуух зүйлээ та contact@arty.mn цахим шуудан илгээн тодруулж болно.
Бичгээр буюу цахим шуудангаас бусад харилцааг албан ёсны харилцаа гэж үзэхгүй тул утсаар ярих болон аман харилцааг аливаа үүссэн асуудлын албан ёсны эцсийн шийдвэр гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Оюуны өмч:
Өнгөт Арт ХХК нь www.arty.mn вэб хөгжүүлэлт болон тус вэбсайтад бүртгэлтэй бүх контент мэдээллүүдийн эзэмшигч байна.
Вэбсайт, брэнд, модель, зураг, текст, лого, программ, дата мэдээлэл, дуу, дүрс, бичлэг, домэйн нэр зэрэг тус вэбсайтад байх бүх өмч нь Монгол улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиар хамгаалагдсан болно.
Хэрэглэгч тус вэбсайт дээрх бүх төрлийн зураг, текст зэрэг мэдээллийг урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэхүү вэбсайтын хэсгээс ямар ч хэлбэрээр, ямар ч зорилгоор ашиглах, түмэнд түгээхийг хориглоно.
Худалдан авалт ба төлбөр:
Худалдан авалт хийх явцад үүсэх алдаа болон үл ойлголцлоос сэргийлж Үйлчилгээний нөхцлийг та сайтар уншиж танилцан хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.
Хэрэглэгч нь төлбөрийг вэбсайтаас санал болгож буй төлбөрийн аль нэг хэлбэрийг сонгон 100% төлж барагдуулсны дараа худалдан авалт баталгаажна. Зарим тохиолдолд банкны системийн сүлжээ тасрах, банк хоорондын гүйлгээ саатаж болзошгүй байдаг тул бид таны төлбөрийг хүлээн авсан даруйдаа баталгаажуулах цахим шууданг бүртгэлтэй цахим хаяг руу нь илгээх болно. Төлбөр баталгаажуулах цахим шуудан илгээгдээгүй тохиолдолд төлбөрийг www.arty.mn хүлээн аваагүй гэж үзэх тул та 11 319157 утсаар холбогдон лавлаж болно.
Төлбөр баталгаажсаны дараа та өөрийн бүртгэлтэй цахим хаягаараа www.arty.mn-ээс Захиалга баталгаажуулах хуудас хүлээн авна. Хүлээн аваагүй тохиолдолд захиалгыг баталгаажаагүй гэж үзэх тул sales@arty.mn хаягруу холбогдон шалгуулахыг сануулж байна.
Хэрэглэгчийн захиалсан бүтээл зарагдсан, хүргэлт хийх боломжгүй, үнийн болон бусад төрлийн мэдээлэл зөрсөн гэх мэт шалтгаанаар захиалга баталгаажаагүй нөхцөлд танд цахим шуудангаар 24 цагийн дотор мэдэгдэх болно. Хэрэв www.arty.mn вэбсайтын буруугаас үүдэлтэйгээр захиалга баталгаажаагүй тохиолдолд захиалгын төлбөрийг ажлын 3 хоногт багтаан ямар ч шимтгэл төлбөргүйгээр 100% буцаан олгоно.
Бэлгийн боолтны талаарх мэдээлэл байрлана.