Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Дугаар нэг: РЕАЛИЗМ

“Realis” гэсэн Франц үгнээс гаралтай, Бодит байдал гэсэн утгатай, 21-р зуунд өргөн хэрэглээнд ашиглагдаж буй үг юм.

Реализм бол хүний амьдралын үйл ажиллагааны үр дүнд үүссэн аливаа нэг асуудлыг илэрхийлэхдээ авч сонгодог өгүүлэгч хүний ашиглаж байгаа салбар ухагдахуун юм. Зөвхөн уран зураг бус  урлагийн бүх салбар /утга зохиол, хувцас загвар, кино, театр, бүжиг, жүжиг, дуу хөгжим гэх мэт/ мөн философид түлхүү хэрэглэгддэг ба өргөн хэмжээг хамарна.

Харин уран зурагт реализм бол шударга бус байдал, нийгмийн зовлонг буруушаахын тулд энгийн хүмүүс, ажилчид, тариачид дээр анхаарлаа төвлөрүүлж, хүмүүсийн бодит байдал, өдөр тутмын амьдралыг бодитой, бүрэн дүүрэн харуулснаар тодорхойлогддог  чиг хандлага юм.

Эх сурвалж: https://art-facts.com/art-history-timeline/

Реализмын төлөөлөгч зураач: Илья Ефимович Репин

Бүтээллийн нэр: Ижил мөрний ачигч боолууд

Бүтээл туурвисан огноо: 1870-1873 он

Arty

Хэмжээ: 131.5см × 281см (51.8 × 111 инч)

Эх бүтээлийн байршил: Оросын төрийн музей, Санкт-Петербург, ОХУ

Ижил мөрөн дээрх ачаа тээвэрлэгчид бол Оросын реализмын зураач Илья Ефимович Репин (1844-1930) хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Ажилчид хүчирхэг Волга мөрний эрэг дээр завь зөөж байгаа нь харагдах бөгөөд тийм ч таатай ажил биш юм.

Бүтээлийг бодитоор дүрсэлсэн нь эрчүүдийн ядарч туйлдсан байдлыг тодотгож өгдөг. Тэдний зарим нь халуунд унах шахсан бөгөөд ганцхан залуу хүү л эгц зогсож байгаа харагдана. Энэ бол Репин тус улсаар аялж байхдаа тааралдсан бодит хүмүүсийн бодит дүр зураг гэж үздэг. Харин зарим эх сурвалжид залуу хүүг дөнгөж ажилд орсон ядуу ард түмний ирээдүй болсон хүүхдээр төлөөлүүлэн бодит байдлыг тод илэрхийлж шүүмжлэл үүсгэхээр зохиомжилсон гэж үздэг.

Реализмын төлөөлөгч зураач: Эдвард Хоппер

Бүтээллийн нэр: Шөнийн шувууд

Бүтээл туурвисан огноо: 1942 он

Arty

Хэмжээ: 84.1см × 152.4см (33.1 x 60 инч)

Эх бүтээлийн байршил: Чикаго хотын Урлагийн хүрээлэн, Чикаго, АНУ

Шөнийн шувууд бол Америкийн нэрт зураач Эдвард Хопперын (1882-1967) бүтээсэн Америкийн хамгийн алдартай зургуудын нэг юм. Энэ нь уйтгар гунигтай хотын ландшафтыг тод гэрэлтүүлсэн маш том шилэн цонхтой оройн хоолны газрыг дүрсэлсэн байдаг.

Уг зургийг 1942 онд дууссаны дараа Чикагогийн Урлагийн хүрээлэн тэр даруй 3000 доллараар худалдаж авсан бөгөөд тэр цагаас хойш музейд дэлгэгджээ. Энэ нь тус музейн хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдсан.

Реализмын төлөөлөгч зураач: Уильям-Адольф Бугеро

Бүтээлийн нэр: Бретон эгч дүү

Бүтээл туурвисан огноо: 1871 он

Arty

Хэмжээ: 129.2см × 89.2см (50.9 × 35.1 инч)

Эх бүтээлийн байршил: MET музей, Нью-Йорк хот, АНУ

Бретон эгч дүү нар бол Францын Бриттани дахь залуу охин болон түүний дүүгийн бодит хөрөг зураг юм. Тэд уламжлалт хувцас өмссөн бөгөөд зураач бүс нутагт хийх аяллынхаа үеэр энэ бүтээлийг зурах санаа авсан гэж таамаглаж байна.

Бугеро бол хоньчин, хадланчин гээд энгийн хүмүүсийг дүрсэлдэг академик зураач байсан. Хэдийгээр тэр энэ бүтээлээ 1871 онд зурсан ч олон жилийн өмнө 1860-аад онд зурсан ноорог зургаас урласан гэж таамаглаж байна.

Эх сурвалж: https://art-facts.com/famous-realism-paintings/