Хайх

 
  • Сагс хоосон байна...
Novem

Novem

Новем арт студио нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Флюид Арт” орчин үеийн уран зургийн урсгалаар модерн абстракт төрлийн уран зургийг мэргэжлийн түвшинд зурдаг Монголын хамгийн анхны студио юм. Гол зорилго нь орчин үеийн модерн абстракт флюид арт уран зургийн урсгалыг Монголд нэвтрүүлж, энэхүү уран зургийн хамгийн том давуу тал болох цор ганц, хуулбарлах боломжгүй зурагддаг бүтээлийг орчин үеийн контемпорари, минималист интерьерт төгс зохицохоор бүтээх юм. 2020-2021 онд “Акрил” төрлийн нийт 5 улирлын 74 бүтээл болон тусгай захиалгын 25 гаруй дахин давтагдашгүй, цор ганц зурагддаг флюид арт урсгалын модерн абстракт уран зураг хэрэглэгчдэд хүргээд байна. 2021 оны 9 сараас эхлэн “Алкоголь инк” буюу чернилээр зурдаг “Ink Artoholic” хөтөлбөр хэрэгжүүлж байна.