Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Бямбацогт

Б.Бямбацогт

Батбаярын Бямбацогт зураач нь Үлэг гүрвэл авран хамгаалах нийгэмлэг болон МУЭ хорооны гишүүн. 1994-2003 Монголын хүүхдийн ордны зургийн дугуйланд Эрдэнэ Билэг багш, болон Жалайр Довдонгийн Батбаяр багшийн урланд төгссөн. 2000 оноос зураач Дашийн Эрдэнэ агсаны урланд суралцсан. 2003-2004 онд Хугацаат цэргийн алба хаасан. 2004-2008 онд ОД дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль. 2013 онд АНУ Пангаеа дизайнтай хамтран зохион байгуулсан " Үлэг гүрвэл - дүрслэх урлаг " сургалт болон 2013 онд АНУ Пангаеа дизайнтай хамтран зохион байгуулсан " Үлэг гүрвэл - уран баримал " сургалтыг тус тус дүүргэсэн.