Хайх

 
  • Сагс хоосон байна...
М.Тэмүүлэн

М.Тэмүүлэн

Мөнхжаргалын Тэмүүлэн нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991-1999 он хүртэл Нийслэлийн 45-р дунд сургуульд суралцаж төгссөн. 1999-2003 онд Дүрслэх урлаг дизайны Анима коллежийн монгол зургийн анги төгссөн. 2006-2007онд Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцсан. 2009 онд анхны бие даасан "Жинхэнэ хайр" нэртэй үзэсгэлэнгээ Монголын уран зурагийн галлерейд гаргасан. 2022 онд Эмэгтэй бүтээлчдийн үзэсгэлэн,  Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт үзэсгэлэн,  мөн Далавчтай зүрх бие даасан үзэсгэлэн Бум арт галерейд гаргасан. 2023 онд Эмэгтэй бүтээлчдийн үзэсгэлэн, мөн G coffee and art танхимд бие даасан үзэсгэлэнгээ тус тус гарсан.