Хайх

 
  • Сагс хоосон байна...
Г.Лхагвасүрэн

Г.Лхагвасүрэн

МУЭ-ийн шагналт зураач, Дүрслэх Урлагийн академийн хүндэт профессор багш Г. Лхагвасүрэн нь ОХУ-ын В.И.Суриковын нэрэмжит Урлагийн сургуульд суралцан төгссөн. Бүтээлүүд нь  Тайвань, БНХАУ, Турк, АНУ, ХБНГУ, БНСУ, Франц зэрэг орны галерей болон хувь хүмүүсийн цуглуулгад бий. Мөн Дүрслэх урлагийн музей болон Уран зургийн галерейн фондод цөөнгүй зураг байдаг. Тэрээр зураачид гэдэг гар урчууд төдий биш, филисофич, судлаач, бүтээгч. Уран бүтээлчид жинхэнэ урлаг бүтээж, хүмүүс түүнийг хүртэхийн тулд өөрийгөө бэлтгэх ёстой болоод байна. Жинхэнэ урлаг бол хүний дотоод мэдрэхүйг “хооллодог”.  Анхны сэтгэгдлээрээ, тухайн агшныг буулгахыг л чухалчилдаг.Тийм учраас би сэтгэл хөдлөлөөрөө зурж, эмоцио зотон дээр буулгадаг. Ер нь зураг дууссандаа бус оносондоо үнэтэй байдаг юм гэж үздэг нэгэн.