Хайх

 
  • Сагс хоосон байна...
Н.Насанбат

Н.Насанбат

Уран зургийн хамгийн нарийн ажиллагаатай фото реалист чиглэлээр бүтээлүүдээ туурвидаг чадварлаг уран бүтээлч. Тэрээр бүтээлүүдээ фото зургаас ялгарахааргүй гэрэл сүүдэр өнгийг нь тааруулан бүтээдгээрээ илүү онцлогтой. Бүтээлийн агуулгын хувьд хөрөг, сүсэг бишрэл, аливаа зүйлийн мөн чанарыг  илүүтэй харуулахыг зорьдог.

Сүүлийн үеийн бүтээлүүд нь хүн гэгч амьтан байгаль дэлхийд ямар аюултай нөлөө учруулаад байгааг фото реалист ажиллагаагаар харуулсан байдаг. Бид өөрийн мэдэлгүй эсвэл мэдсэн ч хойш тавьж ирсэн гялгар, хуванцрын хэрэглээг зогсоохгүй бол болохгүй гэсэн сигнал дуугаргаж уран бүтээлээрээ хэлсээр байна.