Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Гунгаа

Д.Гунгаа

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт уран бүтээлч бөгөөд мэргэжлийн зураачийн хувьд өндөр түвшинд хүрсэн, (философи) гүн ухааны мэдрэмж сэтгэлгээтэй авьяаслаг уран бүтээлч, үнэнч шударга хүнлэг, хамт олондоо нэр хүндтэй тэргүүний сэхээтэн зураач багш хүн билээ. Дотоод гадаадын зохион байгуулагддаг дүрслэх урлагийн ээлжит үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож 1,2,3-р тэргүүлэх байруудыг эзэлж байсан. Уран бүтээл туурвихын зэрэгцээ Дүрслэх урлагийн академи, боловсролын их сургуульд багшилж олон шавь нарыг төрүүлжээ. Д.Гунгаа нь энэ хугацаанд: Болгар, ХБНГУ, ОХУ, Чехословак, Югослав, Итали, Норвег, Япон, Куба, Польш, Финлянд, Солонгос, Хятад, Франц, Англи, Голланд зэрэг орнуудад олон улсын график, номын зургийн үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож, Улаанбаатар, Москва, Кызыл, Парис, Милан, Манжуур, Амстердам, Бээжин хотуудад бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн толилуулсан мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлдэг уран бүтээлч юм.