Хайх

 
  • Сагс хоосон байна...
С.Цацрал

С.Цацрал

2012 онд СУИС-ийн ДУСургуулийг монгол зургийн зураачаар сурч төгссөн. Монгол зураг нийгэмлэгийн гишүүн зураач. 2018 оноос хойш уран бүтээлээ идэвхитэй туурвиж байгаа. 2021 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр, хүний амьдрал дахь энгийн хэрнээ чухал зүйлсийг өнгийн тоглолт, зураасаар илэрхийлсэн бодол, мэдрэмжийн тухай харуулахыг хичээдэг. Даавуун дээр өнгө хийгээд дүрсийн хувьд зөөлөн, заримдаа хурц тод өнгийн тоглолтууд нь илүү гүн сэтгэгдэл төрүүлдэг, түүнчлэн монгол зургийн уламжлалыг даган ихэвчлэн даавуун дээр бүтээлээ туурвидаг. Түүний бүтээлүүд жил ирэх тусам монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт, хавтгай таглалт, дагнаасны уламжлал, хэллэгийн хувьд уламжилсан боловч агуулга сэдлийн хувьд шинэчлэгдсээр байна.