Хайх

 
  • Сагс хоосон байна...
Н.Орсоо

Н.Орсоо

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монголын Урчуудын Эвлэлийн ахмад уран бүтээлч  тэрээр уран бүтээлийн арвин туршлагатай нэгэн юм. Уран зургийн техник арга ажиллагаануудаас усан будаг, тосон будгийг түлхүү ашиглаж Монголын сайхан орны үзэсгэлэнт төрх тэр дундаа Говь нутгийн үзэсгэлэнт өвөрмөц төрхийг тун чадварлаг өнгө бичилтийн нарийн мэдрэмжтэйгээр бүтээлүүд болгон туурвидаг.

Түүний бүтээлүүдийн дээжээс Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт “Сэгс цагаан богд”, “Адгийн богд”, “Тал нутаг”, “Өвөл”,  “Говь” зэрэг бүтээлүүд  эх хувиараа хадгалагддаг.