Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Сонинбаяр

Б.Сонинбаяр

"Шинэ өглөө" нэгдлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч. 2021 онд "Монгол зураг" нийгэмлэгийн гишүүн болж нийгэмлэгийн үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцдог. Уран бүтээлийн хувьд голчлон монгол хүний бага насны дурсамжаас сэдэвлэн хүүхэд ахуйдаа туулж өнгөрүүлсэн аз жаргал, эрх чөлөөтэй амьдралын гэгээлэг бүхнийг харуулахыг зорьдог. Бүтээлээс нь гэр бүл, анд нөхрийн сэтгэлийг мориор билэгдэн дүрсэлснийг харж болно. 

"Шинэ өглөө"нэгдлийн уран бүтээлчидтэй хамтран Солонгос төвтэй "Евро Ази нийгэмлэгийн" гишүүнээр орж, нийгмийн сайн үйлсийн төлөөх олон аян хийж байсан. Үүнээс дурдвал хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудад соёлыг түгээх, тэдгээрт мэдлэг олгох зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэгдлийн хамтарсан үзэсгэлэн гаргасан. Одоогоор Өмнөд Солонгос улсын уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл хийх, харилцан туршлага солилцох, хамтын үзэсгэлэн гаргах зэргээр хамтран ажиллаж байна.