Хайх

 
  • Сагс хоосон байна...
Э.Пүрэвсүрэн

Э.Пүрэвсүрэн

Монгол зургийн шинэ үеийн төлөөллүүдийн нэг, Монгол зураг нийгэмлэгийн гишүүн, чөлөөт уран бүтээлч. БНХАУ ӨМӨЗО-ны Хөх хотод хоёр жил уран бүтээлээ туурвиж, үзэсгэлэнгүүдэд оролцсон туршлагатай. Тэрээр хүүдэд байхдаа мал аж ахуй эрхэлж байсан дурсамжуудтайгаа холбоотойгоор бүтээлүүдийн гол утга санаагаа олдог. Монгол орны эрс тэс цаг уурын байдалд Монгол хүн амар амгалан байдлаар мал аж ахуйгаа эрхэлж, цаг ууртайгаа чадварлаг зохицон амьдарч байгаагаар ихэвчлэн бүтээлүүдээ туурвидаг. Монгол зургийн уламжлалт арга буюу даавуун дээр усан будгийн шингэн ажиллагаагаар ажилладаг.

Монгол зургийн техникээс гадна байгалийн судалбар зургууд хийж ур чадвараа өөр арга барилуудад сорьж байдаг билээ.