Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ц.Баттуяа

Ц.Баттуяа

1987-1991 онд ДУДС-ийг зураач, 1991-1994 онд ДУК-ийн Монгол зургийн ангийг бакалавр, 1996-1998 онд СУИС-ийг урлаг судлалын магистрийн зэрэг хамгаалсан.

1994-1998 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зураач, эрдэм шинжилгээний ажилтан, 1997-1998 онд МУБИС-ийн үндэсний урлагийн тэнхимд багш, 1999-2002 онд Diamond Bindi. Co.,Ltd company АНУ-д дизайнер, 2003-2010 онд “Классик ” ХХК-ны захирал, 2021 оноос “Монгол зураг” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэдэг, 2011-2022 онд Бадмаараг ахлах сургуулийн дүрслэх урлагийн багшаар , 2022 оноос Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ГХОНХХ-ийн даргаар ажиллаж байна.

1998 онд МЗЭХ, МУЭХ-ны шилдэг уран бүтээлч, мөнгөн медаль , 2017 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2019 онд БСШУЯ-ны “Соёлын тэргүүний ажилтан”-аар тус тус шагнуулжээ.

Уран бүтээлээ монгол зургийн уламжлалт болон орчин үеийн абстракт арга барилаар туурвидаг.