Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ч.Хүрэлбаатар

Ч.Хүрэлбаатар

МУЭ-ийн Нэрэмжит шагналт, Алтан гадас, ХГУТ одонт Ч.Хүрэлбаатар нь Реалист чиг хандлагаар уран бүтээлээ туурвидаг ихэвчлэн байгаль, хөрөг зургийн төрөлд ур чадвараараа урлаг судлаач, үзэгч олондоо хэдийнээ танигдсан манай нэрт зураачдын нэг билээ.

Түүний бүтээлүүд нь анир чимээгүй байгалийн төрхийг өргөн уудам орон зайтайгаар дүрсэлж, хүн байгалийн шүтэлцээ холбоог нарийн мэдэрсэн байдгаараа онцлог билээ. Зөөлөн өнгө аястай бүтээлүүдээс нь амар амгалан анир чимээгүй оршихуйг, байгаль дэлхий юутай уудам харин хүн мал түүний дотор орших зүгээр л эд эс гэлтэй мэдрэмжийг авдаг билээ.