Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Содномдаржаа

Б.Содномдаржаа

МУСТА, "Агула" буюу Уул нэрээр олонд танигдсан. Монголын домог түүхийн дурсгалт уулсыг судалж, нүдэнд харагдах уулсын дүрс хэлбэрийг нь бус уулсын дотоод мөн чанар, домог сүсэглэл, түүхэн агуулгад тулгуурлан дүрсэлдэг. Дүнсийн сүндэрлэх уулсын мөн чанарыг нь тэрээр ил гарган амь оруулж өгч байгаа нь онцлог болж байна. Ууландаа бид итгэл найдвараа даатгаж, тахин шүтдэг хэдий ч түүний түүх, домог, онгод сахиус юуг өгүүлж байгааг тэр бүр мэддэггүй. Харин энэ бүхнийг бид түүний бүтээлүүдээс мэдэрч болно. 

Мөн түүний орчин үеийн контемпорари урлагт томоохон хувь нэмэр оруулж яваа бүтээл болон төслийн ажлуудаас дурдвал: Алхан буй хүмүүс, Зангилаа бичиг, Тавагнууд.