Хайх

 
  • Сагс хоосон байна...
Н.Ижилмөрөн

Н.Ижилмөрөн

Түүний бүтээлүүдийн сэдэв нь шарын шашны түүхэн хүмүүсийн хөрөг, бурхдын иш хөрөг, Монголын түүхэн хаадын хөрөг байдаг нь үндэсний түүх соёлоо хэрхэн дээдэлдгийн илрэл юм. Бурхан бүтээгч хүн бол арвин буян хураагч, шашныг түгээн дэлгэрүүлэгч билээ. Буддын шашны сүсэгтэн олон бурхдыг хэрхэн дотоод оюундаа дүрсэлж болохыг уран бүтээлч маань судалгааны үндсэн дээр суурилж мэргэжлийн монгол зургийн аргаар дүрсэлдэг. Тэрээр дотоод гадаадад бурхны зураг бүтээж байсан арвин туршлагатай билээ.

Төслийн ажлуудаас дурдвал: ӨМӨЗО-ны Хөх хот “Монгол хаадын түүх” эскиз боловсруулах ерөнхий зураачаар ажилласан, ӨМӨЗО-ны Хөх хот “Алтан хаан ба 3-р Далай лам” зураг, ӨМӨЗО-ны Ордос хот Алтан хийд ордны ханын зураг, “Дээд Монголд Бурхан шашин дэлгэрсэн түүх” /өргөн 108м * өндөр 1,7м/