Хайх

 
  • Сагс хоосон байна...
Д.Пагмадулам

Д.Пагмадулам

         Цаг хугацаа бол хамгийн абсурд ойлголт боловч хүний туулж өнгөрүүлсэн хором мөчийн нийлэг нь амьдралын нийлбэр дүрслэлийг бүрдүүлдэг хэмээн үздэг. Уран бүтээлийн хувьд бүтээгч нь урт хугацааны урсгалд бодож тунгаасан зүйлийг өөрийн оюунд эхлээд дүрслэн буулгадаг. Бид өөрийн сэтгэлгээнд орших үнэн хэмээн бодсон үнэт зүйлийг задлан шинжлэхийн тулд цаг хугацаатай уялдуулан тайлбарладаг.
Оюун санаан дахь гоо зүй гэдэг нь зөвхөн гоё сайхан өнгөлөг тунгалагаар илэрхийлэгдэх бус эгшин хормын гунигт бодол, харуусалд ч мөн оршиж байдгийг бүтээлүүдээрээ илэрхийлэхийг зорьдог билээ.
         Францын Философич Анри Бергсоны “Matter and Memory” бүтээлд дурдсанаар өнгөрсөн цаг болон дурсамжуудын салшгүй холбоос бол одоо цаг юм. Одоо цагийг бид шууд мэдэрч ойлгож байгаа нь тухайн уран бүтээлчийг ойлгох сэдлийг үүсгэх болно. Тиймээс тус уран бүтээлчийн сэтгэл хөдлөл дурсамж болоод зовнил нь үзэгчдэд илүү ойр мэдрэгдэхийг үгүйсгэхгүй. Эрх чөлөөтэйгөөр өөрийн дотоод оршихуйд шүүмжлэлтэй хандаж түүнийг илэрхийлэх нь уран бүтээлчийн хамгийн гол онцлог үнэт чанар мөн. Тиймээс өөрийнхөө уйтгар гуниг, зовнил болоод мэдрэмж хүсэл бүхнээ гаргаж одоо цагтаа орших үнэ цэнийг бий болгохыг зорьжээ…
Бичвэрийг Д.Төмөрсүх