Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ч.Солонго

Ч.Солонго

Уран бүтээлчийн онцлог нь монгол зургийн үндсэн зурлага бичлэгийн аргыг академик түвшинд эзэмшсэн байгааг бүтээлүүдээс нь тод харж болно. Бүтээлүүддээ тусгах утга санаа нь хүмүүний дотоод ертөнцийг буддын шашны гэгээрэл, дэг ёстой нь хослуулан цам харайж буй иш дүрүүдээр нь илэрхийлжээ. Амьдралын мөн чанар бурхдын дэг ёстой хэрхэн зэрэгцэн оршиж болохыг түүний бүтээлүүдээс харж болно. Цамын бүжиг хийж буй иш дүрүүдийн улайссан нүд нь бидний амьдралдаа туулж өнгөрүүлсэн бартаа саадын үлдэц гэлтэй. Харин өөр өөр нүүрний хувирал нь тус бүрдээ биднээс гарч болох өдөр тутмын амьдралын олон араншинг тодорхойлж байна.