Хайх

 
  • Сагс хоосон байна...
Л.Давааням

Л.Давааням

Мэргэжил нэгтэнүүддээ Цэцэгчин хэмээн нэрлэгддэг бөгөөд цэцэгсийн өнгө будаг, яруу сайхныг дүр болон олон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж төгс амьдруулдаг нэгэн. Түүний бүтээлүүд ихэнхдээ монгол орны уудам тал, үзэмгэлэнт байгаль, өнгө өнгийн цэцэгс дүрсэлсэн байдаг. Түүний бүтээлийг үзсэн хэн ч эх орноороо бахархах , нутаг усаа хайрлахыг ямагт эрмэлздэг байна. Нийт зурсан цэцгийн тоо нь бараг 1000 гарсан байх ч зураг болгонд онцлог бий. Өнгөний хоршил, хайр татам харагдахаар яаж хийж болох вэ гэдэг талаас нь хардаг. Импрессонист чиглэл ч нөгөө талаас реалист чиглэлийг орчин үеийн арга техниктэй хослуулдаг онцлогтой юм.