Хайх

 
  • Сагс хоосон байна...
З.Түмэнжаргал

З.Түмэнжаргал

З.Түмэнжаргал нь 2009 онд СУИС ийн харъяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. 2008 оноос хойш ОХУ, БНХАУ, БНСУ болон өөрийн эх орондоо бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж, олон олон шагналын эзэн болж байсан. Сүүлийн үед холимог техникийн төрлөөр баримлын бүтээл дээр түлхүү ажиллаж байгаа. Монгол ахуйгаа уран бүтээлдээ тусгахыг хүсдэг ба үүнийгээ орчин үетэй холбож, монголчуудын уламжлал, амьдралын хэв маягийг тодотгохыг зорьж байгаа. Эсгий, арьс, шагай, нэхий гээд ихэвчлэн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг уран бүтээлдээ түлхүү ашигладаг.