Хайх

 
  • Сагс хоосон байна...
Х.Энхномин

Х.Энхномин

2007-2021 онд Турк, Франц, БНСУ, АНУ, БНХАУ, Вьетнам болон Герман улсад зохиогдсон олон улсын болон дотоодын үзэсгэлэн, наадмуудад амжилттай оролцож, зарим наадмаас тэргүүн байрын шагнал хүртэж байсан. Түүний бүтээлийн арга ажиллагаа болон утга санаа өгүүлэмж нь уран бүтээлчид дундаа өвөрмөцөд тооцогдохоос гадна бүтээлийн өнгөн хэсгээс ёгт хошин мэдрэмж зарим үед төрөх ч мөн эргэцүүлж бодох, тунгаах орчилд автах нь ч бий. Сэдвийн хүрээнд авч үзвэл байгаль болон эмэгтэй хүний олон янзын мэдрэмжийг  уян зөөлөн өнгө дүрслэлийг өөрийн оюун ухааны гүнд оргилох нарийн утга санааг илэрхийлэх дүрүүдээр хоршуулан гаргадаг. Тэрээр 2021 онд МУСТА цол хүртжээ.