Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ц.Солонго

Ц.Солонго

Контемпорари уран бүтээлч, нэн шинэ орчин үеийн урлагийн тѳрлѳѳр уран бүтээлээ туурвидаг бүтээлч юм. Тэрээр 2008 оноос эхлэн уран бүтээлээ хийж ирсэн бѳгѳѳд Америк, Солонгос, Япон, Тайван, Малайз, Хятад улсуудад эх орноо тѳлѳѳлѳн олон улсын үзэсгэлэнд оролцож байжээ. Уран бүтээлч Солонго контемпорари ѳрѳг урлаг, газар орон зайн урлагийн бүтээл туурвихаас гадна абстракт уран зураг зурдгаараа онцлог байдаг. Түүний уран бүтээл чадварлаг арга ажиллагаа, хурц тод ѳнгѳ, нарийвчилсан утга агуулгаараа бусдаас ялгардаг. Хувийн уран бүтээлээ туурвихаас гадна эх орондоо болон олон улсын 130 гаруй үзэсгэлэнгүүд мѳн Бээжин бенналь, Чёнжу бенналь, ЛандАрт бенналиудад куратороор ажиллаж байсан билээ.