Хайх

 
  • Сагс хоосон байна...
Ч.Цогбаяр

Ч.Цогбаяр

Тэрээр Солонгос, АНУ-д урлаг судлал, гүн ухаанаар суралцаж төгссөн. Түүний бүтээлүүдийн гол агуулга нь ихэвчлэн Манж Чин улсын дарангуйллын үеийн шилийн сайн эрчүүдийн эрэмгийн хүчтэй дүр төрх, монгол эр хүний хийморь лундааг сэргээн харуулах зорилготой байдаг. Монголын ард түмний туулж ирсэн  түүхэн цаг үеийн сэдвийг хөндөн дүрсэлж буйгаараа онцлог юм. Монгол эр хүний удамшлын шинжүүд болох холч ухаан, энэрэнгүй сэтгэл, ноён нуруу, түшиг тулгууртай зан төрхийг түүний бүтээлүүдийн дүрүүдээс нэг бүрчлэн харж болох билээ.