Хайх

 
  • Сагс хоосон байна...
Л.Энхбат

Л.Энхбат

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын урчуудын эвлэлийн гишүүн чөлөөт уран бүтээлч.

Түүний бүтээлийн гол агуулга нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ардын дуу, тууль, үндэсний хээ, өнгийн дагнаас, тал нутгийг эзэгнэгч хүн, тэмээ хоёрын ерөөлөөр учирсан төгсгөлгүй мөнхийн холбоог илэрхийлдэг. Өнгөний зохиомжийн хувьд борооны дараах солонгын хурц тод өнгө, гэрэл шүүдэр, гялтгануулсан хайрга чулуу, цэцэг ногооны алаглан хослох ер бусын сайхан үзэсгэлэнт байдлыг орчин үеийн хэлбэрт оруулж хийсвэрлэн дүрсэлсэн байдаг.