Хайх

 
  • Сагс хоосон байна...
Б.Нарантуяа

Б.Нарантуяа

Чөлөөт уран бүтээлч, 2021 онд Монгол зураг нийгэмлэгийн гишүүн болж  нийгэмлэгийн үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцдог.

Уран бүтээлийн хувьд ихэвчлэн өөрийн мэдрэмж, зүүд совин, төсөөллөө дүрсэлдэг. Ихэвчлэн эмэгтэй хүний залуу насны гоо үзэсгэлэн түүний дүр дүрслэл мөн цаг хугацааны эрхэнд хувьсан өөрчлөгдөх түүний хийсвэр дүрслэлүүд харагддаг. Бүтээлийн дүрүүд нь оюун санааны хүчтэй бие даасан шинжтэй, бурханлаг хийгээд чөтгөрлөг оршихуйн зэргэлдээх ертөнц гэлтэй.

Монгол зургийн зураач мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй уран бүтээлээ хийн, хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцон туршлага хуримтлуулж байна.