Хайх

 
  • Сагс хоосон байна...
   Бидний тухай

Бидний тухай

Өдөр тутмын завгүй амьдрал урлагт ойр байснаар түүнээс авах сэтгэлийн таашаал, тайвшрал нь бидний амьдралд өнгө нэмж байдаг билээ.

Хүн бүрийн урлагийг хүлээж авах мэдрэмж өөр учраас өөрт таалагдах, хамгийн сайхан мэдрэмж өгч байгаа бүтээлийг сонгох боломжийг Arty.mn танд олгох болно.

Мөн уран бүтээлийн гараагаа эхэлж байгаа залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж дэлхийд монгол урлагийн онцлог, гайхамшгийг сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

Одоогоор манай уран бүтээлийн сан дүрслэх урлагийн Уран зураг, Монгол зураг болон Чимэглэлийн зураг гэсэн төрлөөр ангилагдах бөгөөд төрөл тус бүр нь түүхэн, аж байдал, байгаль, амьтан, хүн, абсртакт зэрэг өөр өөрийн дэд бүлэгт хуваагдана.

Өөрийн гэр, албан тасалгаагаа манай уран бүтээлчдийн гараар урласан дахин давтагдашгүй бүтээлээр чимж, тэрхүү бүтээлээс өдөр бүр хамгийн сайхан мэдрэмжийг авч байхыг бид чин сэтгэлээсээ хүсч байна.

Мөн таны хамгийн дотны нэгэндээ өгөх бэлгийн дээд нь уран бүтээлчийн авьяас, мэдрэмж, хөдөлмөр шингэсэн дахин давтагдашгүй бүтээл байх болтугай.

a
about us