Хайх

 
  • Сагс хоосон байна...
Эх

             “ЭХ” уран бүтээлийн тухай

            Амьд оршихын үндэс нь “ЭХ” буюу ээж юм. Хүн, араатан амьтан, хорхой шавж ч бай эхийн хайр, энхрийлэл, халамжаас урган төлжиж өөрийн бие хүнийг, амьтныг бий болгон оршин тогтнодог.

           Иймд эх буюу ээж хүнийг ховордон устаж буй эм эдлэг шонхор шувуугаар төлөөлүүлэн дүрсэллээ. Хүн төрөлхтний хурдацтай их хөгжил дэвшлийн үрээр үрэгдэж, хоргодож буй онгон зэрлэг байгаль, ан амьтдын эмгэнэлт амьдрал, үржил шимт өвс ногоо бус, амьд бүхнийг залгигч алтан шаргал элс буюу цөлжилттэй тулгарч байна. Амьтай бүхнийг устган амьд бус асфальтан зам, арматур төмрөөр бэхлэгдэх өндөр саарал бетон барилгуудаар хүрээлүүлэн амьдаас тасран амьгүйд шунадаг өнгөгүй саарал нийгэм зонхилно. Үүнийг бид хөгжил, дэвшил, тансаг амьдрал гэнэ.

           Мөн цаашлаад хүн ба амьтдын амьдрах үр төлөө өсгөн бойжуулах эрхийг үүрээ засч, өндгөө дарах өвс ширэлдсэн хэсэгхэн газар олдолгүй, асфальтан саарал зам дээр аюул ослоос үр төлөө харамлан үүрээ зассан эх шувууны дүрээр илэрхийлэв. Энэ бол зөвхөн эх шувууны тухай бус юм.


- Н.Мөнхтуул

Эх, 2020

Н.Мөнхтуул , Монгол улс

Хэмжээ:

Техник:

Арьсны будаг

Материал:

Арьс

Агуулга:

SKU:

MT110/022-02
 
 
Захиалах



 
Н.Мөнхтуул
Бүтээлүүд

Бусад бүтээл