Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

1957 онд Иранд төрсөн Ферри Гарсеc нь Францад ирэхдээ 18 настай байсан одоо тэрээр Парист ажиллаж амьдардаг. Тэрээр Парисын VIII их сургуулийг (Чимэглэх урлагийн магистр) төгссөн. Тэрээр цаасаар гайхалтай ертөнцийг бүтээдэг. Өнгөт будаг, бэхийг хольж өөр өөр бүтэцтэй хуудаснууд ашиглах эсвэл хоосон цагаан цаасаар уралдаг. Түүний бүтээлүүд нь соёл иргэншил, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох холбоосыг илтгэдэг. Түүний угсарсан дүрс нь зам, ховил, хувь заяаг харуулдаг.

Ферри Гарсес удаан хугацааны турш илэрхийлэхийг хүсч буй зүйлээ дүрслэх энгийн бөгөөд аль болох байгалийн материалыг хайж байсан. 2000-аад оны эхэн үед түүнд цаас хэрэглэх нь зүйтээ юм байна гэж олж мэдсэн. Олон зууны турш олон соёл иргэншилд ашиглагдаж байсан цаас нь түүний уран сайхны онцлогтой бүрэн нийцдэг. Удалгүй шинийг санаачлахын төлөө улайран тэмцэж буй энэ ертөнцөд Ферри Гарсес эргэлт буцалтгүй цаасыг сонгосон.

Орчуулж бэлтгэсэн : Эрдэнэбат Ариунгуа 

ArtyArtyArtyArtyArty