Хайх

 
  • Сагс хоосон байна...
 

Британийн зураач, урлаач Клэр Б Жонс хатгамлын хил хязгаарыг давж, оёдлын машинаар хөвөн даавуун дээр өнгөлөг утсаар хийсвэр, уран баримал урлаж, даавууны гадаргууг бүрэн бүрхээр оёдлын машинаар мянга гаруй оёдол хийж уралдаг.  Түүний бүтээлүүд нь бүхэлдээ даавуу, утсаар хийгдсэн бөгөөд тэдгээрийг ямар ч өнцгөөс харж болно.

 

 Клэйр Б Жонс Клэйр Шотландын баруун зүгт нам дор газарт орших Пэйсли хотод өссөн бөгөөд өнөөг хүртэл энэ хотдоо ажиллаж амьдардаг. Тэрээр үргэлж зураач болохыг хүсдэг байсан бөгөөд багаасаа гараар оёж сурсан.  Тэрээр багадаа редактор, зураг зүйч, архитектор болохыг хүсдэг байв.  Гэвч түүний амьдрал өөр замаар явж, Эдинбургт программ хангамжийн инженерээр суралцсан.  Энэ нь түүнийг технологийн ертөнцөд түлхэж, нэг технологийн төвөөс нөгөөд, АНУ-ын Сиэтл дэх сургууль руу хөтлөн татсан юм.  Номхон далайн баруун хойд Вашингтон мужид амьдарч байхдаа түүний оёдол хийх сонирхол дахин сэргэж, Гайл Харкер Кре Дүрслэх урлагийн сургуулийн идэвхтэй судалгааны төвд Урлаг, дизайны чиглэлээр Чөлөөт хөдөлгөөнт хатгамлаар суралцахаар шийдэн 8 жил орчим суралцсаны эцэст тэрээр оёдлын машинаар уран баримал хийхийг хүссэн.  Үүнийг ойлгож, амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэдэн жил зарцуулсан.  Тэр үүнийг хийснийхээ дараа ихэд татагдаж, уран бүтээлч болохоор шийдсэн.  Инженер байхдаа дийлдэшгүй мэт санагдах асуудлуудад дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга барил нь түүнд зөөлөн материалаар бие даан баримал хийх боломжийг олгосон.

 

 Тэрээр Гэйл Харкертай Дүрслэх урлагийн сургуульд сурч байхдаа цаасан шавар ашиглан уран баримал урлаж, 3D дээр ажиллах нь үнэхээр сонирхолтой байсан. Тиймээс тэрээр өөр ямар нэгэн материалаар бус, харин оёдлын машинаар 3D хатгамал хийх арга хайж эхэлсэн. Тэрээр түүний уран баримлууд болон тэдгээрээс бий болсон шинэлэг үйл явц нь мэдрэмж болон шинэ хэлбэрийг бий болгож чадах чадварт итгэх итгэлийг бий болгоно гэж найдаж байна.

 

 Тэрээр ажлынхаа талаар: "Миний урлаг материал, хэлбэрийг сонирхох сонирхолд хөтлөгдөн, туршилтад шингэж, боломж руу чиглүүлдэг. Уран баримал бүр нь техникийн сорилтоос хөгжиж, илүү олон асуулт, илүү олон санааг бий болгодог. Математикийн топологи, хүсэл тэмүүллээр өдөөгдсөн.  Шинэ хэлбэрт хүрэхийн тулд би хавтгай даавуу, оёдлын машины оёдол зэргээс бие даасан, 3D объектуудыг бүтээдэг. Миний зорилго бол 3D-ээр зурах "Би чөлөөт хөдөлгөөнт хатгамал ашиглан хоёр ба гурван хэмжээст шилжүүлэгчийг нэмэгдүүлж, өнгөний хуурмаг байдлыг бий болгох явдал юм."

Орчуулж бэлтгэсэн: Эрдэнэбат Ариунгуа

ArtyArtyArty